Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2024.11.29 09:53
3533
Цэргийн ангийн ахлах ажилтан А-г удаа дараа цохиж, зодсон нь тогтоогджээ

Олон нийтийн цахим сүлжээнд дугаар бүхий хилийн цэргийн ангийн албан тушаалтан доод албан тушаалтнаа ажлын байран дээрээ хүч хэрэглэж зодсон гэх мэдээлэл нийтлэгдсэн. Тиймээс  Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас дээрх асуудлыг 2024.11.28- ны өдөр гомдол мэдээллийн бүртгэлд авч шалгаж байна.

Шалгалтын явцад ангийн эрх бүхий албан тушаалтан болох М нь тус ангийн ангийн ахлах ажилтан А-г удаа дараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж ажил тасалсан гэх шалтгаанаар загнаж цохьсон гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

Одоогоор хохирогчийн биеийн байдал хэвийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.