Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2024.11.29 12:56
576
ХААН Банкны аппликэйшнээр Alipay хэтэвч рүү шилжүүлэг хийх боломжтой боллоо

ХААН Банк “Ant International” группийн харьяа олон улсын цахим төлбөр, дижитал технологийн шийдэл нэвтрүүлэгч Alipay-тэй хамтын ажиллагаагаа дараагийн шатанд гаргаж, Khan Bankаппликэйшнээр Alipay хэтэвч рүү гадаад гуйвуулга хийх боломжийг бүрдүүлсэн цоо шинэ үйлчилгээ нэвтрүүллээ.

Ингэснээр ХААН Банкны харилцагч нь БНХАУ-ын албан ёсны бичиг баримт буюу иргэний бүртгэлээр баталгаажсан Alipay-ийн хэрэглэгчид рүү 50,000-19,999,900 хүртэлх төгрөгийн гүйлгээг Khan Bank аппликэйшнээр дамжуулан шуурхайшилжүүлэх боломжтой боллоо. Гүйлгээний шимтгэлийн хувьд энэ төрлийн бусад үйлчилгээнээс харьцангуй бага буюу шилжүүлэх үнийн дүнгээс хамааран 20,000-80,000 төгрөгбайна.

Харилцагч та тус үйлчилгээг ашиглахын тулд та дараах энгийн шаардлагуудыг хангасан байхад болох юм. Үүнд:

ХААН Банкны данстай, Khan Bank аппликэйшнтэй байх,
Хүлээн авагч нь БНХАУ-ын албан ёсны бичиг баримт буюу иргэний бүртгэл нь баталгаажсан Alipay-ийн хэрэглэгчтөдийгүй хувийн мэдээллээ баталгаажуулсан байх,
Шилжүүлэг хийх ХААН Банкны харилцагчийн харилцах дансанд шилжүүлгийн мөнгөн дүн болон хураамжийн дүн хүрэлцэхүйц үлдэгдэлтэй байх.

Үйлчилгээний давуу талууд:

Хурдан шуурхай, найдвартай
Банкны салбарт очих шаардлагагүй
Гүйлгээ хүлээн авагчийн QR кодыг уншуулах эсвэл Alipay ID-г талбарт бөглөхөд хүлээн авагчийн мэдээлэл нь давхар шалгагдах тул данс андуурч гүйлгээ хийх болон цахим залиланд өртөхөөс сэргийлнэ.

 

ХААН Банк нь “Ant International” группийн харьяа Alipay-ийн ухаалаг технологийн шийдлийн тусламжтай БНХАУ-ын иргэд рүү хил дамнасан гадаад гуйвуулгыг гар утсаараа хурдан шуурхай  хийх боломжийг харилцагчдадаа олгож буйдаа таатай байна.

 

Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк