Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2024.11.29 14:01
1328
Л.Энх-Амгалан: Гал унтраасан байдалтай буруу тогтолцоог болих хэрэгтэй

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо-2024 чуулга уулзалт боллоо. Энэ үеэр ХНХЯ-ны сайд Л.Энх-Амгалангаас зарим зүйлийг тодрууллаа.

ХНХЯ-ны сайд Л.Энх-Амгалан: Манай улсад 111 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Нийт хүн амын 3.3 хувьд хүрч байна. Үүнээс 12700 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг. Энэ нь манайх шиг хүн амтай улсад харьцангуй өндөр тоо. Тиймээс бид цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээг аль насанд нь, ямар тохиолдолд бүтнээр нь цогцоор нь үзүүлэх вэ гэдэг нийгмийн шинэчлэлийг хийнэ. 

Өмнө нь бид гал унтраасан байдалтайгаар, жагсаал болохоор, ямар нэгэн зүйл болсны дараа, шаардлага тавихаар шийддэг байсан буруу тогтолцоог болих хэрэгтэй. Тийм учраас өнөөдөр оношоо зөв тавья. 

Өнөөдөр 111 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн бэрхшээлийн онцлогуудыг тодорхойлох ёстой. Харааны, сонсголын, хөдөлгөөний, тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийн бэрхшээл бүрд тохирсон эрүүл  мэндийн үйлчилгээ, боловсролын үйлчилгээг хүргэх замын зураглалыг бид нар хийх ёстой.  Өнөөдрийн зөвлөгөөн дээр Монгол Улсад цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нийгмийн тусламж үйлчилгээ, нэр төрөл хүртээмжийг ямар зураглалаар хүргэх вэ гэдэг газрын зураглалаа хийж авсан. Энэ хамгийн чухал асуудал.

Иргэд олдмол болон төрөлхийн шалтгаанаар хөгжлийн бэрхшээлтэй болдог. Тиймээс төрмөлөөс болж хөгжлийн бэрхшээлтэй болж буй иргэд руугаа хандаж эрт илрүүлэх үйлчилгээг  ойртуулах шаардлагатай. 

Шууд дамжуулалт: