Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.11.29 17:58
1350
Төв, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна
Амралтын өдрүүдэд буюу 12-р сарын 1-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтэрч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна.
 
- Иймд жолооч, тээвэрчид хол, ойрын замд зорчихдоо машин техникийн бэлэн байдлыг ханган, баталгаат зам гүүрээр зорчиж, төөрөх, осгохоос сэргийлж аюулгүй байдлаа хангах.
- Гэр хорооллын айл өрхүүд галлагааг хэтрүүлэхгүй байх, пийшин зууханд түлшийг горимын дагуу хэрэглэх, яндангийн цонолтоос сэргийлэх.
- Ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан харилцан адилгүй, зорчих хэмжээнд хүрч бэхжээгүй тул зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.