m.mn
түрүүлж мэдээлнэ
Ерөнхийлөгч
2024.12.02 10:25
1548
Ч.Даваабаяр: Дотоодоосоо хүнсээ бүрэн хангахын тулд төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгал, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш 5 жил болж байна. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэж үлдсэн 2,5 жилийн хугацаанд ямар ажил хийх талаар зөвлөлдлөө. Хүнсний хувьсгал эхэлснээс хойш энэ зөвлөлдөх уулзалтыг  4 дэх удаагаа зохион байгуулж байна. Цаашдаа илүү сайн үр дүн гаргахын тулд энэ уулзалтыг 3 сар тутамд зохион байгуулж, асуудлыг олж харах нь чухал.

Учир нь МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсанаар 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоодоосоо 100 хувь хангах, цаашлаад бүс нутагтаа хүнс экспортлогч улс болох томоохон зорилготой учраас энэ ажлыг эрчимжүүлэх нь чухал байна.

Тиймээс төрийн 35 байгууллага болоод төрийн бус байгууллагууд банк, банк бус салбарынхан нийлээд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг илүү үр дүнд хүргэхийн тулд ажиллаж байна. Яагаад гэвэл 5 жилийн хугацаанд дэд бүтцийн тогтолцоог нь сайн хийчихвэл цаашаа 10, 20, 30 жил бид хүнсний хувьсгалыг бүрэн утгаар нь хийж, хүнсээ өөрсдөө тарьдаг, ургуулдаг ард түмэн болох зорилго бүрэн биелэлээ олно гэж харж байгаа. Тиймээс илүү үр дүнд хүрэхийн тулд үлдсэн хугацаандаа илүү шахаж ажиллана гэдэг зорилготой байгаа.

Шууд үзэх: