Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2025.01.06 08:23
2978
Говь-Алтай аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Говь-Алтай аймаг, Бугат сум. Ферм багийн “Цагаан морьт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 300 км, сумын төвөөс баруун урд зүгт 38 км/ 01.05-ны өдрийн 15:26:30 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 15:35 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Бугат сумын Засаг даргын Тамгын газар, иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.