Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Гадаад мэдээ
2025.01.06 10:35
1908
В.Зеленский Трамп, Путин хоёртой гурвалсан уулзалт хийхээс татгалзжээ

Украины Ерөнхийлөч Володимир Зеленский Америкийн блоггер Лекс Фридманд өгсөн ярилцлагадаа, АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй шууд гурвалсан уулзалт хийхээс татгалзаж буйгаа илэрхийлэв.

Трамп тангараг өргөж ажилдаа орсны дараа дайны гал зогсоох, аюулгүй байдлын баталгаа гаргуулах асуудлаар Путин, Трамп хоёртой уулзахаар төлөвлөж байгаа эсэхийг асуухад Зеленский “Эхлээд Трамптай ганцаарчлан уулзмаар байна. Мөн гал зогсоох яриа хэлэлцээнд Европын улстөрчдийг татан оролцуулах хэрэгтэй. Трамп Европын хамтаар Украины аюулгүй байдлын хүчтэй баталгааг санал болгож чадна гэдэгт итгэлтэй байна. Үүний дараа л оросуудтай ярилцана. Бид гурав шууд уулзаад ярилцана гэсэн юм байхгүй” хэмээн хариулжээ.

Украины лидер гал зогсоох болзлын талаар ярилцлагынхаа явцад дурдав. Оросын цаашдын, болзошгүй довтолгоо, халдлагыг няцаах зэр зэвсгийг нийлүүлбэл Киев гал зогсоох тал руугаа эргэнэ хэмээн Зеленский онцолсон байна.