Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Гадаад мэдээ
2025.01.06 16:27
5527
Хятадад Ковид-19-тэй ижил шинж тэмдэгтэй ханиад дэгджээ

Ковид-19 цар тахал дэгдсэнээс хойш таван жилийн дараа Хятадад HMPV (Human metapneumovirus) хэмээх амьсгалын замын өвчин дэлгэрээд байна. Амьсгалын хурц үрэвсэл үүсгэдэг шинэ вирусын халдварын тохиолдол мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа нь түгшүүр төрүүлэх болов.

Тэр тусмаа Хятадын хойд нутгийн 14-өөс доош настай хүүхдүүд их өртөж байна. HMVP вирус анх 2001 онд илэрч байсан, амьсгалын замаар халдварладаг хоёр дахь түгээмэл өвчин. Амьсгалын дээд зам, дотор замыг нэрвэж, ердийн ханиад шиг шинж тэмдгээс эхлээд хатгаа хүртэл шинж тэмдэг илэрч, багтраа, уушигны архаг доголдолд хүргэх аюултай.

Хятадын засаг захиргаа вирус дэгдэж байгаа мужид онц байдал тогтоосон гэж байгаа ч энэ мэдээ албан ёсоор батлагдаагүй байна. Эрх баригчид Ковид-19-тэй адил шинж тэмдэгтэй HMVP вирусын тархалтыг ажиглаж, хянаж байгаа ч дэгдэлт нэмэгдсээр байгаа аж.

Байнга ханиалгах, халуурах, нус гоожих, хоолой өвдөх, амьсгаа хоржигнох, давчдах, зарим тохиолдолд биеэр юм туурах шинж тэмдэг илэрч байна. Ханиалгах, найтаах, халдвартай хүнтэй гар барих, халдвартай гадаргуунд ам, хамар, нүдээрээ хүрэх тохиолдолд HMVP вирус халдварлаж байгааг анхааруулжээ.