Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан нарыг баривчлах тогтоолыг хүчингүй болгуулах прокурорын саналыг өнөөдөр 09:00 цагт хэлэлцэн шийдвэрлэлээ. Харин хуралдаанаас П.Цагааныг баривчлах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хэргийг тодруулбал, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагааныг Эрүүгийн хуулийн 18.3.1, 18.6.2-т зааснаар буюу их хэмжээний мөнгө угаасан, татвараас зайлсан хэргээр сэжигтнээр шалгаж байсан юм.