Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.01.09 10:25
1767
Дүрэм зөрчсөн, осол гаргаж, торгуулиа төлдөггүй жолооч нарын даатгалыг 40 хувиар нэмжээ

Жолоочийн хариуцлагын даатгал 700 мянган төгрөг болсон гэх мэдээлэл цахим орчинд тарж, иргэдийг багагүй бухимдуулсан.

Тиймээс тус асуудлын талаар тодруулахад торгуулиа төлдөггүй, осол аваар гаргасан, дүрэм зөрчдөг жолооч нарын даатгалыг 40 хувиар нэмсэн гэлээ.

Тодруулбал, 

-Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргасан

-Тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хурдыг хэтрүүлж зам тээврийн осол гаргасан

-Замын хөдөлгөөн зохион байгуулах техник хэрэгсэл, замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, зохицуулагчийн дохиог зөрчин зам тээврийн осол гаргасан

-Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцлөөр жолооч урсгал сөрсөн үедээ зам тээврийн осол гаргасан бол даатгалын хэмжээг 0.4 пункт буюу 40 хувиар нэмэгдүүлж даатгуулах аж. 

Тус журам энэ оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлжээ.