Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Гадаад мэдээ
2025.01.09 11:01
1967
Лос-Анжелесийн түймэрт Парис Хилтоны байшин шатжээ

Лос-Анжелес орчмоор ассан түймэрт Америкийн жүжигчин, загвар өмсөгч, Хилтон зочид буудлын сүлжээний өв залгамжлагч Парис Хилтон Малибу дахь далайн эргийн тансаг байшингаа алдлаа хэмээн TMZ сайт мэдээлэв.

Жилийн ихэнх хугацааг өнгөрүүлдэг орон гэрээ алдсандаа ихэд харамсаж буйгаа жүжигчин бүсгүй илэрхийлжээ. Нэгдүгээр сарын 7-ноос эхлэн ассан ойн түймэр Лос-Анжелесийн Пасифик-Палисейдс хэмээх уулархаг, элит дүүргийг хамарч ихээхэн хохирол учруулаад байна.

Билли Кристалл, Эужен Леви, Жон Гүүдман зэрэг алдартнуудын байшин мөн шатаж үнс болжээ. 13 мянган га газрыг хамраад байгаа түймрийн улмаас одоогоор 50 орчим тэрбум долларын хохирол учирсан хэмээн үзэж байна.