Лос-Анжелес орчмын түймэр улам их талбайг хамарч, гал сөнөөгчид яаж ч ажиллаад нэмэр болохгүй байгаа аж. Тансаг дүүрэг гэгддэг Пасифик Палисэйдс түймэрт өртөж олон зуун барилга, байшин шатжээ.
Түймрийн голомтоос 30 км-ийн зайд байдаг Санта Моника хотыг шар бүсэд оруулж, иргэд нь орон гэрээ орхин нүүж эхэлжээ.
Улаан бүс гэж зарлавал хамгийн аюултай, шар бүс нь аюулд өртөхөд ойрхон гэсэн үг. Санта Моника нь сүүлд байгуулагдсан баян, чинээлэг иргэдийн хот. Гэвч Лос-Анжелес хотоос “зугтаж яваа” иргэд Санта Моника хотын эзгүй байр, албан газар руу нэвтэрч тонож эхэлсэн тухай мэдээ ирж байна. Тэд эзгүй байр, байшингийн цонх, хаалгыг эвдэлж ороод тонож болох бүхнийг тонож байгаа аж. Тонуулчдын ихэнх нь Лос-Анжелесээс ирсэн хар арьстнууд байна хэмээн иргэд сошл хаягаараа дамжуулан мэдээлж байна. Тэд мөн бэлэн мөнгө гаргадаг автомат төхөөрөмжийг (ATM) эвдэлсэн хэд хэдэн тохиолдол гарчээ.