Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.01.10 11:32
1810
О.Алтангэрэл: Хууль бусаар хөрөнгөжиж байгаа асуудлыг углуургаар нь зогсооно

Хууль зүй, дотоод  хэргийн сайд О.Алтангэрэлээс Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн талаар тодрууллаа.

Тэрээр, "Өнгөрсөн жилүүдэд Монгол улсын хувьд авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүстэй тэмцэхэд эрх зүйн орчин туйлын хүнд байсан. Удаа дараагийн өршөөлийн хуулиар авлигачдыг өршөөсөн. Эдийн засгийн ил тод байдлын хуулиар 30 гаруй их наяд буюу өнөөгийн ханшаар 50 гаруй их наяд төгрөгийг татвараас нуун дарагдуулсан, нийгмийн даатгалаас зайлсхийсэн, хууль бусаар цуглуулсан хөрөнгийг ил болгосон. Хүнд нөхцөлд АТГ-ын ажилчид ажиллаж ирлээ. Үр дүнд нь Монголын нийгэм авлигалд идэгдсэн.

Би хоёр жилийн өмнөөс энэ асуудлыг ярьж эхэлсэн одоо хуулийн төслөө өргөн барина. Нийтийн албан тушаалтнууд, төрийн өмчит компанийн захирлууд ажил эрхэлж байх хугацаанд олсон орлогоо хууль ёсоор тайлбарлаж чадахгүй бол хураалгадаг болно. Хууль бусаар хөрөнгөжиж байгаа асуудлыг углуургаар нь зогсооно. Хөрөнгийг нь хурааж боловсрол эрүүл мэндийн салбарт төвлөрүүлнэ" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: