Иргэн хувьдаа анх удаа орон сууц худалдан авсан, барьсан тохиолдолд 6 хүртэлх сая төгрөгийн хөнгөлөлтийг эдэлдэг. Харин сургалтын төлбөрийн хувьд иргэний өөрийн төрүүлсэн, асардаг, үрчилж авсан хүүхэд анх удаа баклаврын болон мэргэжлийн диплом зэрэгт суралцаж байх хугацаанд төлсөн төлбөрийн буцаан олголтыг авдаг. Мөн иргэн өөрөө суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхэлж олсон орлогоороо сургалтын төлбөрөө төлсөн бол сургалтын төлбөрийн буцаан олголт авах боломжтой юм.
Сургалтын төлбөрийн хувьд 2024 он буюу тухайн төлсөн жилийнхээ буцаан олголтыг авах юм. Харин орон сууцны буцаан олголтын хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байдаг. Тиймээс 2020 онд шинээр , анх удаа байр худалдан авсан бол буцаан олголт авах боломжтой. Мөн иргэн энэ жил төлсөн татварын хэмжээнээс хамаарч орон сууцны буцаан олголтыг авна. Тэгэхээр иргэн төлсөн татвараасаа хамаараад 2 сая төгрөгийн буцаан авалтыг авч болно. Харин дараа жилд шилжүүлэн тооцох мөрөн дээр үлдэгдэл 4 сая төгрөгөө бичиж өгснөөр ирэх жил буцаан олголтоо авах боломжтой юм.
Тиймээс иргэд буцаан олголтыг авахын тулд Цахим тайлангийн системд нэвтэрч 2025 оны 02 дугаар сарын 15-ны дотор тайлангаа гаргах шаардлагатай.
Хувь хүний орлогын албан татварын хуулиар анх удаа орон сууц худалдан авсан бол нийт үнийн дүнгийн 6 хүртэлх сая төгрөгийг буцаан олголтоор авдаг бол дотоод, гадаадын их сургуульд суралцаж буй оюутнууд сургалтын төлбөрийн 10 хүртэлх хувийн буцаан олголтын хөнгөлөлт эдэлдэг.
ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВСНЫ БУЦААН ОЛГОЛТ АВАХАД
Буцаан олголтыг авахын тулд Цахим тайлангийн системд нэвтэрч 2025 оны 02 дугаар сарын 15-ны дотор тайлангаа гаргах шаардлагатай юм.
ТАЙЛАН ГАРГАХАД
1.Иргэний үнэмлэх /ХУР системээс автоматаар татагдана/
2.Нийгмийн даатгалын лавлагаа /ХУР системээс автоматаар татагдана/
3.Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг /ХУР системээс Ү-дугаараар автоматаар татагдана/
4.Борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх /ДДТД сугалааны дугаарыг талбарт оруулна/
5.Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны хоёр хувийн татвар төлсөн баримт /төлбөрийн даалгаврын дугаар/
ТАТВАР ТӨЛӨГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
1.Худалдах - Худалдан авах гэрээ /нотариат/
2.Орлого нотлох баримт /Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна/
3.Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
4.Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.
Эхний таван мэдээллийг цахим тайлангийн системээс автоматаар татах боломжтой.
АМЬДРАН СУУХ ЗОРИУЛАЛТТАЙ БАЙР, ОРОН СУУЦ БАРЬСАН БОЛ
-"Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
-"НД-ын лавлагаа” ХУР системээс автомат
-"Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат
-Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.
ТАТВАР ТӨЛӨГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
-"Хөрөнгийн үнэлгээний тайлан” үнэлгээчнээр үнэлүүлэх
-"Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
-Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
-Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна
ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН БУЦААН ОЛГОЛТ АВАХАД
Буцаан олголтыг авахын тулд Цахим тайлангийн системд нэвтэрч 2025 оны 02 дугаар сарын 15-ны дотор тайлангаа гаргах шаардлагатай юм.
ТАЙЛАН ГАРГАХАД
1.Иргэний үнэмлэх /ХУР системээс автоматаар татагдана/
2.Нийгмийн даатгалын лавлагаа /ХУР системээс автоматаар татагдана/
ТАТВАР ТӨЛӨГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
1.Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
2.Сургуулийн тодорхойлолт
3.Сургалтын төлбөр төлсөн баримт
4.Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна/
ХЭРЭВ ТАНЫ ХҮҮХЭД ГАДААДАД СУРДАГ БОЛ
1.Татвар төлөгчийн иргэний үнэмлэх /ХУР системээс автомат/
2.Нийгмийн даатгалын лавлагаа /ХУР системээс автомат/
3.Сургуулийн тодорхойлолт баталгаат орчуулгын хамт /файлаар хавсаргах/
ТАТВАР ТӨЛӨГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
1.Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/
2. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /баримтын баталгааг орчуулгын хамт файлыг Монгол хавсаргах/
3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна/
Оюутны сургалтын төлбөрийн буцаалтыг оюутан өөрөө авах боломжгүй. Мөн ах, эгч, хамаатан садан болохгүй. Зөвхөн түүний эцэг эх, албан ёсоор үрчилж авсан асран хамгаалагч буцаалтыг авна.
Оюутан хувиараа хөдөлмөр эрхлэгч байх тохиолдолд сургалтын төлбөрийн буцаалтыг өөрөө авч болно.
ХЭРЭВ ӨӨРӨӨ СУРАЛЦАХ ХУГАЦААНДАА ТАТВАР ТӨЛСӨН БОЛ
1.Татвар төлөгчийн иргэний үнэмлэх /ХУР системээс автомат/
2.Нийгмийн даатгалын лавлагаа /ХУР системээс автомат/
3.Сургуулийн тодорхойлолт /автоматаар эсвэл файлаар хавсаргах/
4.Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар/
5.Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.
ТАТВАР ТӨЛӨГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
1.Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
2. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна/.
Татвар төлөгч иргэн 2025.02.15-ны дотор тайлангаа гаргаж, хүсэлтээ явуулах шаардлагатай.
Видео мэдээ үзэх: