Агаарын бохирдол- Хүн амын эрүүл мэнд хэлэлцүүлэг болж байна. Утаанаас үүдэн ураг амьгүй болох, бага насны хүүхдийн ханиад томуу эдгэхгүй байх, хорт хавдар үүсэх зэрэг олон эрсдэлүүд үүсэж байгаа гэж ярьдаг ч үүнийг баталсан судалгаа, нотолгоо манай улсад хийгдээгүй байдаг. Тиймээс тус хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээс дээрх асуудлын талаар тодрууллаа.
Ж.Чинбүрэн УИХ-ын гишүүн: Сонсголын сэдэв том учраас 1 юм уу 2 өдрийн дотор хийхэд хангалттай бус санагдаж байна. Тиймээс ажлын хэсгийнхэн гурван дэд хэлэлцүүлгийг зохион байгуулж, олон нийтийн мэдэх эрхийг хангаж, мэдээлэл олгож байна.
Өнөөдөр Агаарын бохирдол ба эрүүл мэнд сэдвээр хэлэлцүүлэг хийж байна. Энэ хүрээнд хүний эрүүл мэндэд агаарын бохирдол хэрхэн нөлөөлж байгааг судлаачдын судалгаанд тулгуурлан хийгдэж байна.
Түүхий нүүрс, сайжруулсан шахмал түлшнээс ялгарч байгаа утааг бүгдийг нь нарийвчлан шинжлэх тоног төхөөрөмж хязгаарлагдмал. Эмийн сонсгол хийж байхад бид эмийн чанар шалгаж чадахгүй байсантай адилхан, ижил зүйлүүд сонсогдож байна. Тиймээс энэ чиглэлээр шинжээчдийн дүгнэлтийг сонсгоно. Ирэх 7 хоногийн энэ өдөр буюу 3 дахь өдөр сонсгол ахин болно. Тэр үед илүү их мэдээлэл өгөх болно.
Хортой утаан дотор хүний биед аюултай, маш олон бодисууд ялгарч байгаа. Хорт утааны дотор хавдар үүсгэдэг бодис ч байгаа.
Агаарын бохирдол дөнгөж хүний биед бүрэлдэж байгаа эсэд (урагт) хүртэл нөлөөлж байгааг иргэд анхаарах хэрэгтэй байна. Гамшиг болсон, энэ бүгдийг илүү нотолгоотой иргэддээ мэдээлнэ.
Утааг хүний эрүүл мэндэд нөлөөлж байгаа нөлөөллөөр нь 2 хувааж байгаа.
1.Богино хугацаанд шууд нөлөөлөх/Ургын хөгжил, хүүхдийн ханиад томуу удаан эдгэх, астма, аутизм/
2.Урт удаан хугацаандаа, жил бүрийн өвлийн улирал хорт хийгээр амьсгалаад байхаар хорт хавдар өдөөж байгаа талаар ХСҮТ-өөс судлаач эмч н.Ганзориг танилцуулна. Тоо баримттай, нотлогдсон зүйлүүдийг танилцуулна. Бид сураг ажгаар биш илүү шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоотой, баримтуудыг олон нийтэд таниулах чухал байна.
Шууд дамжуулалт: