Агаарын бохирдлоос үүдэж зөвхөн Монгол хүнд хорт хавдрын шинэ мутац илэрсэн гэж ХӨСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү өнгөрсөн онд мэдээлж байв. Агаар орчны бохирдлоос шалтгаалан олон ураг амьгүй болж байгаа харамсалтай судалгааг ч холбогдох байгууллагуудаас гаргаж буй. Уг асуудлаар ХӨСҮТ-ийн мэс заслын тасгийн эрхлэгч Б.Ганзоригоос тодрууллаа.
Тэрээр, "Агаарын бохирдол нь хорт хавдар үүсэхэд хэрхэн нөлөөлж байгааг өнөөдрийн хэлэлцүүлэгт танилцуулсан. Одоогоор Монголд хийсэн дэлгэрэнгүй судалгаа байхгүй. Олон улсын судалгааны үр дүнг өнөөдөр танилцуулсан. Олон улсын судалгаагаар нүүрсний түлшээр ажилладаг цахилгаан станцууд нэмэгдсэний дараа тухайн улсуудын уушгины өвчлөл нэмэгдсэн байгаа юм.
Сүүлийн 15 жилийн байдлаар манай улсад уушгины хорт хавдрын тоо тогтвортойгоор нэмэгдэж байна. 2004 онд жилд 350 орчим тохиолдол бүртгэгдэж байсан бол одоо жилд 500 орчим болж нэмэгдсэн" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: