"Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд" хэлэлцүүлэг болж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангаас тодрууллаа.
Тэрээр" Би урам муутай байна. Сайжруулсан шахмал түлш түлдэг болоод л Монгол улс аврагдаж, агаарын бохирдол буурсан гэдэг судалгаануудыг танилцуулж байна. Энэ хэлэлцүүлэг сайжруулсан түлш рүү чиглэж байна.
Судлаачдын дүгнэлтийг сонсоход сайжруулсан түлш сайн юм байна гэдэг зүйлийг танилцуулсаар байна.
Бүх дарга нарын магтаад байсан шахмал түлшнээс гарч буй хүхэрлэг хий, азотын исэл, угаарын хий зэрэг нь ураг аяндаа зулбаж, амьгүй болгож байгааг нотолсон байна" гэв.
Шууд дамжуулалт үзэх: