Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2025.01.16 13:47
1890
О.Номинчимэг: Банкны систем гажуудалтай учир зээлийн хүү хэт өндөр байна

Нийгмийн даатгалын шимтгэлийн шинэтгэлийг хийнэ гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэж байсан. Тиймээс тус асуудлын талаар УИХ-ын гишүүн О.Номинчимэгээс тодрууллаа.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Өндөр хүүтэй зээлүүдийн асуудлыг шийдэх ёстой байгаа. Сарын 4-5 хувийн хүүтэй аппликейшний зээлийг цалин хүрэхгүй байх үед авдаг. Эсвэл зээлээ төлөх гэж ахин аппликейшнээс зээл авдаг. Зарим апп нийгмийн даатгал төлдөг бол өгнө. Зарим нь нийгмийн даатгал төлөхгүй байсан ч хамаагүй өгдөг. Энэ нь мөнгө хүүлэлтийн шинж руугаа орчихсон байна. Үүнийг цэгцлэх шаардлагатай байгаа.

Банкны систем гажуудалтай байгаа учир зээлийн хүү хэт өндөр байна. Үүнийг дагаад ББСБ-ууд дээр ч гажуудлууд гарч байна. 

Хэт нэг талд ашигтай. Цахимаар гэрээ хийдэг, хэрэглэгчийн эрх ашгийг хөндсөн, хамгаалах асуудал хурцаар тавигдаж байна. Иргэний хуулиар ч энэ төрлийн харилцааг хангалттай зохицуулах зохицуулалт нь байдаггүй. Үүнээс үүдэн хэрэглэгчид хохирч байна. Тиймээс цахим гэрээний асуудлуудыг оруулж ирнэ. 

Манай улсад зээлийн хүү яагаад ийм өндөр байгаа, бид дэлхийд байхгүй ийм өндөр хүү төлж байна вэ гэхээр бусад системтэйгээ холбогдож байгаа. Энэ асуудлыг хаврын чуулганаар анхаарч ажиллана. Мөн иргэний хэргийн шүүхийн шийдвэрлэлт маш муу байгаа. Энэ нь тогтолцоондоо байгаа. Шүүхийн шийдвэр байхгүй учраас зээл олгож байгаа этгээдүүд буцааж зээлээ авахын тулд 4-5 жилийг зарцуулна гээд гарах бүх эрсдэлээ тооцоолдог. Тооцохоор эрсдэл өндөртэй учир хүү нь нэмэгддэг. Иргэд хоорондын, банк санхүүгийн байгууллагын хийж байгаа гэрээ шүүх дээр шийдвэр гараад хэрэгждэг гэдэг механизмыг сайжруулж байж, хүү буурна. 

Шууд дамжуулалт: