Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2025.01.23 15:32
1563
Д.Үүрийнтуяа: Би Францын "Арева" компанийн тусгай зөвшөөрлүүдийг олгохдоо авлига аваагүй

Францаас авлига авсан гэгдээд буй Д.Үүрийнтуяагаас тодрууллаа. 

Тэрээр" Би харамсалтай байна. ЗГХЭГ-ын дарга Н.Учралтай уулзана. Намайг авлига авсан гэдгийг тогтоосон бичиг ирсэн гэдгийг хариуцлагатай хүн өөрөө хэлсэнд харамсаж байна. 

Би одоо ЗГ-ын хяналт хэрэгжүүлэх газрын үнэлгээ, мониторингийн газрын даргаар ажиллаж байгаа. 2012-2016 онд ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байхдаа "Арева"-ийн тусгай зөвшөөрлүүдийг олгосон. 

Энэ бол ганцхан ашигт малтмалын газрын даргын шийддэг асуудал биш, МХЕГ, ТЕГ-ын тодорхойлолт, ҮАБЗ-ийн дүгнэлт, цөмийн энергийн комиссын дүгнэлтийг үндэслээд тусгай зөвшөөрлүүдийг олгодог. 

Өөрөөр хэлбэл бүгдийг нь хуульд нийцүүлж олгосон. Энэ хугацаанд ямар нэгэн тайлбар, мэдүүлэг огт аваагүй. Би АТГ-т нэг ч шалгагдаагүй.  Н.Учрал сайд намайг ор үндэслэлгүй гүтгэсэн. Би ямар нэг асуудлаар шалгагдаагүй учраас УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн нь тодорхой" гэв. 

Шууд дамжуулалт үзэх: