Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2025.01.24 11:11
1791
Л.Оюун-Эрдэнэ: Цаг хугацаа өнгөрөх тусам үнэн явдал, үнэн баримт цаасан дээр түүх болон үлдэнэ

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр хаалтаа хийнэ. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.

Тэрээр" Олон жил гацсан хөгжлийн төслүүдийн цаана улс дамнасан далд зохион байгуулалт байсаар ирсэн нь нууц биш. Ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэж байхад жагсаал өрнөж, гишүүдэд гадны бүртгэлгүй дугаараас мессеж илгээх зэрэг нөлөөллийн ажиллагаа бол гацаагчдын олон жил өрнүүлсэн хуучин технологи гэдгийг мартаж болохгүй. 

Гэхдээ бид хамтдаа хөгжлийн төлөө зориг шулуудан энэ бүхнийг даван туулах учиртай.

Хамтарсан засгийн газраас эрэмбэлэн танилцуулсан 14 мега төслөөс Эрэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замыг дэмжих тогтоол, Монгол-Францын уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээг дэмжиж баталсан УИХ, УИХ-ын дарга болон гишүүдэд талархал илэрхийлье.

Цаг хугацаа өнгөрөх тусам үнэн явдал, үэнэн баримт бүх зүйл цаасан дээр түүх болон үлддэг" гэв.  

Шууд дамжуулалт үзэх: