Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2025.01.24 12:38
1825
Л.Оюун-Эрдэнэ: Газрын наймааны асуудлаар сонсгол хийх ёстой

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ө.Шижир газрын наймаачдад хэрхэн хариуцлага тооцох талаар асуулаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ" Шулуухан асуултад шулуухан хариулъя. Одоо байгаа Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг байгаа тохиолдолд нэг ч газрын наймаачинд хариуцлага тооцож чадахгүй. 

Энэ бүх газруудын цаана нууцаар байранд орсон сууц өмчлөгчдийн холбоотой хуйвалдсан шүүгч нар байгаа. Удахгүй О.Алтангэрэл сайд шүүхийн хуулийн төслийг оруулж ирэх байх. Шүүгч нар хэргээ ч шийдэж чадахаа больсон. 

Би парламентыг уриалж байна. Үүн дээр сонсгол хийж олон нийтийн мэдэх эрхийг хангах ёстой. Миний байр суурь бол байгаль орчны яам газар олгох утгагүй гэж үзэж байгаа" гэв.