Монгол Улсын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нь 2016 оноос хойш Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж буй бөгөөд 2019-2021 он хүртэл ЗГХЭГ-ын даргаар ажилласан нэгэн.
Тэрбээр, 2021 оны 1 сарын 27-нд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдож, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар МАН дахин нэг удаа олонх иргэдийн итгэлийг өвөртөлснөөр Л.Оюун-Эрдэнэ нь улиран томилогдож, өнөөдөр ийнхүү дөрөв дэх жилтэйгээ золгож байна.
Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын тэргүүнээр ажиллаж буй дөрвөн жилийн хугацаан дахь онцлох 32 ажлыг тоймлон хүргэж байна.
(2021.01.27-2025.01.27)
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, 2020 оны тавдугаар сарын 13-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг баримт бичгийг батлуулсан.
“Алсын хараа-2050” нь анх удаа салбар бүрийн 1500 гаруй эрдэмтэн оролцож, 567 салангид баримт бичгийг нэгтгэсэн нийгэм, эдийн засгийн хөгжлийн хувьд Монгол Улсыг 2050 онд бүс нутгийн тэргүүлэгч орон болгох зорилт бүхий төлөвлөгөө юм.
Түүнчлэн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдсоны дараа буюу 2021 оны 12 дугаар сард “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд эхний 10 жилд хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсүүдийг шийдвэрлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах, боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмжийн сэргэлтийг хийх зорилт бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг батлуулав.
Монгол Улсыг урт, дунд хугацаанд хөгжүүлэх бодлогын баримт бичгүүд болох “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ууд өнөөдрийн Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн тулгуур хөтөлбөр болж байна.
Дэлхий нийтийг Ковид-19 цар тахлын аюул нөмөрч, улс орнууд хил, гаалиа хааж, эдийн засаг, худалдааны эргэлт удааширсан үе буюу 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдсон.
Энэ үед Монгол Улсад цар тахлын тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдсэн, хаалттай хилтэй, хатуу хөл хориотой, хаагдсан бизнес орчинтой, эдийн засаг -4.6 хувь болж буурсан байв.
Хамгийн түрүүнд Засгийн газраас иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд хүн амын зорилтот бүлгийн 90 хувийг вакцинжуулж, 40 мянган хүний амь насыг эрсдлээс хамгаалж, цар тахлыг харьцангуй хохирол багатай буюу бусад орноос 1.3 жилийн өмнө даван туулсан, хамгийн эрт хатуу хөл хориог цуцалсан дэлхийн улс орнуудын нэг болсон хэмээн тэмдэглэгдэн үлджээ.
Засгийн газраас Ковид-19 цар тахлын үед Эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд ажлын байрыг дэмжих, pепо санхүүжилт, ипотек, хөдөө аж ахуйн зээл олгож, нийт 71,339 зээлдэгчид 5.7 их наяд төгрөгийн санхүүжилт олгосноор цар тахлын үед 100.0 мянга гаруй ажлын байрыг хамгаалжээ.
Цар тахлын үед ард иргэдийн эрүүл мэнд, амьжиргааг хамгаалах, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд 2020 онд 4.6 хувиар агшаад байсан эдийн засаг 2021 онд 1.6 хувиар, 2022 онд 5.0 хувиар, 2023 онд 7.4 хувиар тус тус тэлж, бодит ДНБ-ий хэмжээ 2023 онд цар тахлын өмнөх түвшинд хүрч, уул уурхай, тээвэр, худалдаа, үйлчилгээний салбаруудын үйл ажиллагаа тэлж, эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлсөн байна.
Цар тахлыг даван туулахад иргэдэд үзүүлсэн дэмжлэг
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Шинэ Сэргэлтийн бодлогыг зарлаж, 2021 оны 12-р сард УИХ-аар батлуулав. Шинэ сэргэлтийн бодлого нь “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд эхний 10 жилд хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсүүдийг шийдвэрлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах, боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмжийн сэргэлтийг хийх зорилт бүхий бодлого юм.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлснээр 2021 онд ДНБ 43.6 их наяд төгрөг байсан бол 2024 онд 82.4 их наяд төгрөг болсон. Нэг хүнд ногдох ДНБ 2021 онд 4,657$ байсан бол 2024 онд 7,000$ болсон. Экспортын орлого 9.2 тэрбум$ байсан бол 2024 онд 15.9 тэрбум$ болсон. Төсвийн орлого 2021 онд 14.3 их наяд төгрөг байсан бол 2024 онд 31.3 их наяд төгрөг болж нэмэгдсэн.
Монгол Улсын экспорт, импортын бараа бүтээгдэхүүний эргэлтийг сайжруулах, тээвэр логистикийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Боомтын сэргэлтэд нийт 6 багц (43 төсөл) хөтөлбөрийг хэрэгжүүлж буй.
2021-2024 онд боомтын сэргэлтийн хүрээнд экспортын төмөр замын 5 шинэ гарцтай болсон байна.
Боомтын сэргэлтийн хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалтууд:
Боомтын боомийг тайлснаар Монгол Улс 2024 онд нийт 83.7 сая тонн нүүрс экспортолж, түүхэн дээд түвшнийг тогтоогоод байна.
Эрчим хүчний салбарт ДЦС-4, Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүд хэрэгжсэн бөгөөд Амгалан ДЦС-ын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар, Чойбалсан ДЦС-ын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар тус тус өргөтгөв.
2023 онд 80 МВт суурилагдсан хүчин чадалтай том оврын батарей хуримтлуурын байгууламж суурилуулж, 220/110/35кВ-ын Сонгино дэд станцад холбов. Мөн 2024 онд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг ашиглалтад оруулж, Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбосон байна.
Засгийн газарт орсон намуудын төлөөлөл бүхий Эрчим хүчний үндэсний хороог байгуулж, эрчим хүчний салбарын бүтцийг задалж, зах зээлийн харилцаанд оруулах, гадаад дотоодын хөрөнгө оруулалт орж ирэх боломжийг бүрдүүлж, эдийн засгийн хувьд орлогожсон салбарыг бий болгох реформыг хэрэгжүүлж эхлээд байна.
Энэ хүрээнд ирэх 4 жилд эрчим хүчний салбарын боомийг тайлах цогц реформыг хийж, Эрдэнэбүрэн, Бөөрөлжүүт, Тавантолгой цахилгаан станц зэрэг олон жил яригдсан төслүүдийг хэрэгжүүлнэ.
"Шинэ сэргэлтийн бодлого" дунд хугацааны хөтөлбөрт "Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн хүрээнд хөдөө, орон нутагт шилжин суурьшиж анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 6 хувийг 3 хувь болгон хөнгөлж, урьдчилгаа төлбөрийн тодорхой хувийг зээлийн батлан даалтын сангаар дамжуулж батлан дааж байна.
Мөн орон нутагт ажилласны нэмэгдлийг хөдөөгийн сум, тосгонд ажиллаж байгаа төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид тухайн эрхэлж байгаа албан тушаалын үндсэн цалингийн 40 хувиар, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ажиллаж байгаа төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид тухайн эрхэлж байгаа албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиар тус тус бодож, сар бүр олгож эхэлсэн юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн үйлчилгээг цахимжуулах E-Mongolia системийг санаачлан эхлүүлэв. E-Mongolia систем нь 2024 оны жилийн эцсийн байдлаар:
2020-2024 онд E-Mongolia системийг ашигласнаар Монгол Улсын иргэдийн хэмнэсэн зардал:
Цахим засаглалын хөгжлийн индекс
Нэгдсэн Үндэстний Байгууллагаас хоёр жил тутам шинэчлэн гаргадаг “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 2020 онд 193 орноос 92 дугаарт, 2022 онд 74 дүгээрт орж байсан бол 2024 оны 9 дүгээр сард шинэчлэгдсэн үзүүлэлтээр 46 дугаарт орж, өмнөх үзүүлэлтээс 28 байраар урагшиллаа.
Иргэдийн цахим оролцооны индекс
Иргэдийн цахим оролцооны индексээр 2024 оны байдлаар өмнөх оноос 20 байраар урагшилж, 193 орноос 37 дугаарт эрэмбэлэгдэж байна. Ингэснээрээ Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутагтаа цахим шилжилтийн хамгийн эрчимтэй өсөлттийг үзүүлж буй улс болж байна.
Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын нэг гол ажил нь авлигатай тэмцэх, шударга ёсны төлөөх тэмцэл байж ирсэн. Өнгөрсөн хугацаанд авлига, шударга ёсны төлөө 5Ш ажиллагаа хэрэгжүүлж, цахим ил тод байдлыг ханган, Эрдэнэтийн 49 хувь, Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөг, Дубайн гэрээ, Хөгжлийн банк, Тавантолгойн нүүрсний ордыг тойрсон хулгай луйврын схемийг илчилж, Төрийн хэмнэлтийн хууль, Авлигын ялын бодлогыг чангатгах зэрэг олон ажлыг хийж, зохих үр дүн гаргаад байна.
2016 оны зургаадугаар сард буюу сонгуулийн өмнө “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хувьчлахдаа УИХ-аар хэлэлцэлгүйгээр төрийн өмчийг хувийн хэвшилд шилжүүлсэн хуудуудтай луйврын схемийг илрүүлсэн. Луйврын “эзэд” зөвхөн “Эрдэнэт үйлдвэр”-ээр тогтохгүй “Монголросцветмет”, Багануур, Шивээ-Овоогийн уурхай, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн “Цемент шохойн үйлдвэр” зэрэг төрийн өмчит томоохон компаниудыг хүртэл концессын гэрээ нэрийн дор хууль бусаар луйвардаж авсныг хууль, хяналтынхан олж тогтоосон юм.
“Эрдэнэт үйлдвэр”-ийг төрийн мэдэлд авах Засгийн газрын шийдвэр гарснаар тус үйлдвэр 2016 онд 145 тэрбум төгрөг татварт төлж байсан бол 2023 онд 2 их наяд төгрөг татварт төлж 11 дахин нэмэгдэв.
Засгийн газрын авлигын эсрэг тэмцлийн хүрээнд Таван толгойн бүлэг ордыг үнэгүйдүүлсэн нүүрсний хулгайтай хийх тэмцлийг эрчимжүүлэн "Эрдэнэс Тавантолгой" компанид онцгой дэглэм тогтоож, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, биржийн худалдааг эхлүүлснээр Монгол Улс анх удаа Ковидын өмнөх үе буюу 2019 онд 36.6 сая тонн байсан үзүүлэлтээ ахиулж 2023 онд 69.6 сая тонн нүүрс экспортлов.
"Эрдэнэс Тавантолгой" компани 2023 онд анх удаа 6.6 их наяд төгрөгийн орлого олж, 3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар, Үндэсний баялгийн сан бодитоор бүрдэх эхлэл тавигдаж, нийт иргэдийн 1,072 хувьцаа анх удаа амилж, ногдол ашгаа хуваарилж эхлэв. Тус компанийн нийт экспортын орлого 2023 онд 14.9 тэрбум ам.доллар болсон нь Ковид-19 цах тахлын өмнөх үеэс 2 дахин их байв.
2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр 10.3 их наяд төгрөгийн орлого олж, улсын төсөвт 3.4 их наяд төгрөгийн татвар төлж, 4.7 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна.
Засгийн газраас дефолтын эрсдэлд орсон "Хөгжлийн банкны чанаргүй зээлийн хэрэг"-ийг илчилж ил тод болгосноор Хөгжлийн банкны 1.8 их наяд төгрөгийн зээл эргэн төлөгдөж, Евро бондын 500 сая ам ам.доллар, Самурай бондын 200 сая ам.долларын өрийг Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, Монгол Улс 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс салав.
Засгийн газар “Чингис”, “Мазаалай”, “Гэрэгэ”, “Хуралдай” бонд болон гадаад зээлийн төлбөрийг төлөхөд 13.3 их наяд төгрөг зарцуулав.
Засгийн газраас УИХ-тай хамтран Хөгжлийн банк, төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах иргэд, олон нийтийг мэдээллээр хангах зорилгоор нүүрсний асуудлаар нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж иргэдийн мэдэх эрхийг хангав.
Мөн Засгийн газрын дэргэдэх 24 тусгай сангийн өр, зээл, үйл ажиллагааг олон нийтэд ил тод болгосноор Боловсролын зээлийн сан, Нийгмийн халамжийн сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан зэрэг олон санг улс төрд нөлөө бүхий этгээдүүд болон тэдний хамаарал бүхий хүмүүс ашигладаг байсан нь ил болов. Мөн Нийслэлийн хэмжээнд сүүлийн 20 жилд олгосон газрын мэдээллийг ил болгосон. Тусгай сангуудын мэдээллийг ил болгосноор 11 их наяд төгрөгийн зээл эргэн төлөгдөв
Оюутолгойн уурхайн үйл ажиллагаатай холбогдох Дубайн гэрээг цуцлах хэлэлцээрийг Засгийн газраас амжилттай хийж, Монголын талд хуримтлагдаад байсан 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэв. Ингэснээр ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өрийн дарамтаас гарав.
24 сар гацаад байсан Оюу толгойн хэлэлцээрийг амжилттай гүйцэтгэсний үр дүнд Оюу толгой төслийн Монголын талын эзэмших 34 хувьд ногдох өр төлбөргүй болж, Монголчууд бид анх гэрээ байгуулж байсан “ТЭГ” гараан дээрээ дахин ирлээ.
Энэ нь хөрөнгө оруулалтын гэрээнд орсон нэмэлт өөрчлөлтөөс үүдэн зогсонги байдалд байсан далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэв. 2022 онд Оюутолгой 3.9 тэрбум ам.долларын татвар төлсөн. Далд уурхай нээгдсэнээр энэ тоо жилд 300-400 сая доллараар нэмэгдэнэ. 2028-2030 онд олборлолт оргил үедээ хүрч, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэнээр Оюутолгой дэлхийн 4 дэх том зэсийн уурхай болно.
Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, энэ хүрээнд авлигатай тэмцэх “5Ш” ажиллагааг зарлан хэрэгжүүлж, авлигыг таслан зогсоохоор өргөн хүрээнд ажиллаж эхэлсэн юм.
Тухайлбал, Хөгжлийн банкны хэрэг, “Нүүрсний хулгай”, төрийн тусгай сангуудын асуудлаар Засгийн газар өөрөө анх удаа шүгэл үлээж, хууль хяналтын байгууллага, олон нийтийн хяналтад орууллаа.
5Ш ажиллагаанд:
“Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогууд амжилттай хэрэгжиж байгаагийн үр дүнд цар тахлын үед -4.6 хувь хүрч буурсан байсан манай улсын эдийн засаг 2023 онд 7.4 хувь болж өссөн. 2024 онд эдийн засгийн өсөлт урьдчилсан байдлаар 5 хувьд хадгалагдаж байна.
Сүүлийн 4 жилийн хугацаанд манай улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 24 хувиар өссөн бол нэг хүнд ногдох Дотоодийн нийт бүтээгдэхүүн 3 жил дараалан 1,000 ам.доллараар нэмэгдлээ.
Төсвийн орлого 2021 онд 4.2 тэрбум ам.доллар байсан бол 2023 онд 6.8 тэрбум ам.доллар болсон. 2028 он гэхэд 12.8 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.
Эдийн засгийн макро үзүүлэлт сайжирсантай холбоотойгоор Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “Fitch Ratings” агентлаг 2024 оны 9 дүгээр сард "B+, тогтвортой", “S&P Global” агентлаг 2024 оны 10 дугаар сард “B+, эерэг”, “Moody’s” агентлаг 2024 оны 11 дүгээр сард "B2, тогтвортой” болгож тус тус сайжруулаад байна.
Мөн 2024 онд Дэлхийн банкны эдийн засгийн ангилалд Монгол Улс дундаас дээш орлоготой орнуудын тоонд багтав.
Хилийн боомтуудын тээвэр зохион байгуулалт, төрийн өмчит компаниудын үйл ажиллагааны үр ашгийг сайжруулсны үр дүнд нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд буюу 2023 онд 69.6 сая тоннд, 2024 онд 83.8 сая тоннд хүрч, 2019 оноос даруй 2.5 дахин нэмэгдэв. Мөн Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсноор зэсийн баяжмалын экспорт 2024 онд 1,695 мянган тоннд хүрээд байна.
Гадаад валютын улсын нөөц 2022 оны 9 дүгээр сард 2.7 тэрбум ам.долларт хүрч буураад байсан бол Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр гадаад валютын нөөц 2024 оны эцэст 5.5 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд хэмжээнд хүртэл нэмэгдлээ.
Засгийн газар өрийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлж, 2021 онд Мазаалай бонд, 2022 онд Чингис бонд, 2023 онд Гэрэгэ бонд, 2024 онд Хуралдай бондын өр төлбөрийг амжилттай төлж, Монгол Улс дефолтын эрсдэлээс гарлаа.
Түүнчлэн, гадаад валютын нөөц нэмэгдсэнээр Монгол Улсын Хөгжлийн банк 2023 онд Евро болон Самурай бондуудын төлбөрийг амжилттай төлж, Монголбанк БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтын үлдэгдлийг 6 тэрбум юань болгож, 2016 оны эцсийн түвшнээс 2 дахин бууруулах боломж бүрдлээ.
Засгийн газрын 14 мега төсөл хэрэгжсэнээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сан 2030 он гэхэд 20 их наяд төгрөгт хүрэх бөгөөд бусад стратегийн ордуудыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх хэлэлцээ 2025 онд эхэлж байна.
Засгийн газраас иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор хөдөлмөрийн хөлсийг инфляцын түвшинтэй уялдуулан цогцоор нь үе шаттай нэмэгдүүлж, төрийн албаны цалингийн тогтолцоог шинэчлэх арга хэмжээг хэрэгжүүллээ.
2025 онд цалин, тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан тус бүр 6.0 хувиар нэмэгдүүллээ.
Төрийн албан хаагчийн цалин хөлс
Өндөр насны тэтгэвэр
Засгийн газраас хүн амыг эрүүл мэндийн эрсдэл, эмнэлгийн ачааллыг бууруулах, ирээдүйд учирч болзошгүй хүндрэл, нас баралт, санхүүгийн дарамтаас сэргийлэх зорилгоор иргэн бүрийг эрт илрүүлэг үзлэг, оношилгоонд хамруулах ажлыг 2022 оны 5-р сарын 1-нээс эхлүүлж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээнд одоогийн байдлаар 1,482,402 хүн буюу нийт хүн амын 42.7 хувь нь хамрагдаад байна.
Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн 77.1 хувьд нь өвчлөлийн сэжиг, анх оношлогдсон хорт хавдарын 371 тохиолдол бүртгэгдсэн байна.
Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулсан “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээ” арга хэмжээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн Баруун бүсээс сайн туршлага, инноваци хэмээн тодорхойлсон байна.
20. ЦЭЦЭРЛЭГИЙН СУГАЛААГ ХАЛЖ, ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ
Улсын хэмжээнд 2020-2024 онд нийт 197 сургууль, 285 цэцэрлэг ашиглалтад орууллаа.
Ингэснээр 2019 онд Улаанбаатарт 47, хөдөөгийн 20 ерөнхий боловсролын сургууль гурван ээлжээр хичээллэж байсныг хоёр ээлжид шилжүүлэв.
Мөн Улаанбаатар хотын 27 хорооны 26.8 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулснаар цэцэрлэгийн сугалааг халж, хүсэлт гаргасан хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломж бүрдээд байна.
Засгийн газраас Боловсролын багц хуулийг батлуулж, англи хэлийг Монгол Улсын албан ёсны хоёрдогч хэл болгохоор тусгалаа.
Ийнхүү англи хэлийг үндсэн гадаад хэлээр тодорхойлсноор бүх шатны сургалтын байгууллагын суралцагч англи хэлийг эзэмших тэгш боломж бүрдээд байна.
Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, Welcome to Mongolia уриа дэвшүүлэн эрх зүйн орчныг бүрдүүлэн ажиллаж байна.
“Монголд зочлох жил” аяныг зарлаж, үйл ажиллагаагаа идэвхжүүлснээр Монгол Улс 2023 онд анх удаа 600 мянга орчим жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларыг оллоо.
“Монголд зочлох жил” аяны хүрээнд 2023 онд дэлхийн шилдэг контент бүтээгчид Instagram, Facebook, TikTok, YouTube зэрэг цахим сүлжээгээр Монголын тухай 40 контент нийтэлж, 155 сая орчим хүнд хүрч, CNN, Netflix, HBO, National Geography зэрэг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарснаар Монголын талаарх эерэг ойлголт 38 хувиар өссөн байна.
2024 онд Засгийн газар “Монголд зочлох жил” аяныг үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бүрэн илэрхийлэх утга бүхий “MonGOlia, Always Moving” брэндээр өргөжүүлж, 810 мянган жуулчин хүлээн авсан нь түүхэн дээд амжилт болж, салбарын орлого 1.6 тэрбум ам.долларт хүрлээ.
Агаарын тээврийг либералчилснаар 2022 онд 10 улсын 26 чиглэлд нислэг үйлддэг байсан бол 2023 онд 42 улсын 155 цэгт, 2024 онд 52 улсын 379 чиглэлд нислэг үйлдэх боломж бүрдүүллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын даргын хувьд Л.Оюун-Эрдэнэ манлайлж, улс төрийн тогтвортой байдлыг бий болгох, шинэ 30 жилийн хөгжлийг эхлүүлэхийн төлөө улс төрийн намуудтэй зөвшилцөн 2022, 2023 онуудад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа.
2022 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газар тогтвортой ажиллах суурийг баталгаажуулж өгсөн бол, 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болгон төлөөллийг нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн юм. Үндсэн хуультай уялдуулан шинэчилсэн Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулиар сонгуулийн нэр дэвшүүлэлтэд жендерийн 1:1 бодлогыг нэвтрүүлснээр Монгол Улс энэ бодлогыг нэвтрүүлсэн Ази тивийн анхдагч улс боллоо.
Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу холимог тогтолцоогоор, бүсчилж томсгосон 13 тойргоор зохион байгуулагдаж, 126 гишүүнтэй анхны парламент бүрдсэний 78 нь тойрог төлөөлж, 48 нь хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдлоо.
Засгийн газраас санаачлан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, сонгуулийн реформ хийсэн нь сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлж, цаашид намууд хамтарч тогтвортой засаглах эрх зүйн орчныг бүрдүүлж, Засгийн газар тогтвортой, үр бүтээлтэй ажиллах эхлэл боллоо.
24.АГААРЫН ХАРИЛЦААГ ӨРГӨЖҮҮЛЭВ
Засгийн газраас агаарын харилцааг өргөжүүлэх, нислэгийн чиглэл, давтамжийг богино хугацаанд эрчимтэй нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байна.
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар 2021-2024 онд
Мөн өмнө байгуулсан Агаарын харилцааны тухай хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах яриа хэлэлцээг хийж, нислэгийн шинэ цэг, одоо байгаа нислэгийн багтаамж, давтамжийг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж, 2024 онд Монгол Улс түүхэндээ анх удаа агаарын тээврээр 2.18 сая зорчигч тээвэрлэж, 10.4 мянган тонн ачаа тээвэрлэсэн байна.
25. “МЯНГАНЫ ЗАМ”-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ДУУСГАВ
2001-2024 онд “Мянганы зам” төслийн хүрээнд Улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар баруун чиглэлийн 1811 км замаас 1270.7 км, зүүн чиглэлд 1050.2 км замаас 694.8 км авто замын барилгын ажил хийгдэж ашиглалтад орсон байна.
Тухайлбал, 2022 оны зургаадугаар сарын 27-ны өдөр Загастайн давааны хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулснаар аймгийн төвүүдийг нийслэл Улаанбаатар хоттой 7,000 гаруй километр урт хатуу хучилттай авто замаар бүрэн холбож дуусав. Мөн УБ-Дархан чиглэлийн 204,1 км авто замыг ашиглалтад орууллаа. Өнөөдрийн байдлаар нийт 21 аймаг, 100 гаруй сумыг хатуу хучилттай авто замаар холбожээ.
2021-2023 онд хийгдсэн авто замын бүтээн байгуулалт
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийгэм, эдийн засгийн 14 реформыг хийж, хөгжлийн 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгаж эхний 100 хоногт гурван мега төсөл гараанаас гарлаа.
Засгийн газраас зарласан хөгжлийн 14 мега төслөөс Эрдэнэбүрэнгийн 90 МегаВаттын усан цахилгаан станц, Монгол, Францын хамтарсан ураны төсөл, Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл эхний ээлжинд хэрэгжиж эхлээд байна.
1964 оноос хойш яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын тусгайлсан зээлийн хэлэлцээрт БНХАУ-ын талтай 2024 онд гарын үсэг зурснаар бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн боллоо.
Тус станц нь жилд 366 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 100 хувь найдвартай, тасралтгүй хангаж, эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх юм.
Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын талтай харилцан ойлголцолд хүрч, Улсын Их Хурлаас хэлэлцээр байгуулахад баримтлах үндсэн чиглэлийг баталснаар 2003 оноос эхэлсэн Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын төсөл 22 жилийн дараа хэрэгжихэд бэлэн болоод байна.
2025 онд төслийн бүтээн байгуулалтын ажил эхэлж, 2027 онд ашиглалтад орох ба ингэснээрээ боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, одоо байгаа жилийн 85 сая тонн нүүрсний экспорт дунджаар 165 сая тоннд хүрэх дэд бүтцийн хүчин чадалтай болох боломж бүрдэнэ.
Түүнчлэн энэхүү төсөл хэрэгжсэнээр дараачийн хил холболтын төмөр замууд буюу Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүн хатавч, Ханги-Мандал үе шаттайгаар холбогдож, улмаар Зүүн босоо тэнхлэгийн Бичигт Эрээнцав, Баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Арцсуурийн төмөр замын их бүтээн байгуулалт эхлэх суурь нөхцөл бүрдэх юм.
Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан "Бадрах Энержи" ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд хөрөнгө оруулалтын гэрээг байгууллаа.
Дорноговь аймгийн нутаг дахь “Зөөвч овоо” ураны төслийг хэрэгжүүлэх энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ нь Оюутолгой төслөөс хойш гурав дахь хөрш оронтой хамтран хэрэгжүүлэх хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ болж байгаа бөгөөд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинд эерэг нөлөө үзүүлэх юм.
Түүнчлэн Оюутолгой төсөлтэй харьцуулахад 34 хувийн энгийн хувьцааг 10 хувийн давуу эрхийн хувьцаа болгож, үлдсэн 24 хувийг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр буюу АМНАТ-аар орлуулан тооцож байгаа нь Монголын ард түмэн энэ төслөөс 51 хувийн өгөөж хүртэнэ. Мөн ногдол ашиг хүлээхгүй, нэмэлт өр үүсэх эрсдэлгүй, төсөл эхэлсэн цагаас үр өгөөжийг иргэд Хуримтлалын сангаар дамжуулж шууд хүртэж эхлэх боломжийг бүрдүүлснээрээ ач холбогдолтой болж байна.
Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ээр зарлаж, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулсан.
2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд байгуулагдсан хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн цөмд Бүсчилсэн хөгжлийн бодлогыг оруулж, нийгэм, эдийн засгийн 14 реформын хүрээнд Бүсчилсэн хөгжлийн реформыг хэрэгжүүлж эхэллээ.
Энэ хүрээнд Засгийн газраас:
“Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д дараах байдлаар бүсийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон. Үүнд:
Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд:
Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу нийслэл Улаанбаатар хотыг бүсчилж хөгжүүлэх эрх зүйн болон бүтэц, зохион байгуулалтын реформыг Засгийн газар эхлүүлж, Улаанбаатар хотыг 20 минутын төлөвлөлттэй орчин үеийн стандарт бүхий “амьд” хот болгохоор ажиллаж байна.
Энэ хүрээнд “20 минутын хот” үзэл баримтлал, түүнтэй уялдсан “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г боловсрууллаа.
Ингэснээр нийслэлийн Их, Бага тойруу дахь 700 га-д төвлөрсөн төрийн эрх мэдлийн хэт төвлөрөл задарч, нийслэлийн түгжрэл болон бусад тулгамдсан асуудлын суурь зангилаа тайлагдаж, Улаанбаатар хотыг цаашид нийгэм, эдийн засгийн бие даасан тогтолцоотой 14 дагуул хотод хувааж хөгжүүлэх үндэс тавигдаж байна.
Улаанбаатар хотыг дараах 14 хотод хуваан бие даан хөгжүүлнэ.
Бүсчилсэн хөгжлийн реформын хүрээнд Нийслэл Улаанбаатар хотод 1992-2021 оны хооронд 11.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байсан бол 2028 он хүртэл үүнээс 3 дахин их хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлага үүсэж байгаа. Үүний эхлэл болгож Засгийн газраас 2025 оныг Нийслэл бүтэн байгуулалтыг дэмжих жил болгон зарлаж, улсын төсөвт нийслэлд 4.5 их наяд төгрөгийн бүтээн байгуулалт хийхээр тусгасан.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүх төслийг шийдвэрлэх боломжгүй тул төр хувийн хэвшлийн түншлэл, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт татах, бонд босгох зэргээр санхүүжилтийг шийдвэрлэж, төслүүдийн үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлж байна.
Энэ дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын хүнд үе, геополитикийн эгзэгтэй цагт буюу 2021, 2022 онд “Токио-2020” зуны олимп, “Бээжин-2022” өвлийн олимпод оролцож, Япон, БНХАУ-тай эв санааны нэгдлээ бататгаж, БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр нүүрсний экспортыг хэвийн үргэлжлүүлэх, Гашуунсухайт-Ганцмод боомтын холболтын цэгийг тохиров. Мөн Японд Ерөнхий сайд асан Шинзо Абэ, ИБУИНХУ-ын Хатан хаан Элизабетын оршуулах ёслолд оролцож, Монгол Улсын өргөн талт гадаад харилцааны бодлогыг дэлхий дахинд харууллаа. ОХУ-ын Владивосток хотноо Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзаж, түлш шатахууны нийлүүлэлтийг одоогийн үнээр 2027 он хүртэл Монгол Улсад тогтвортой нийлүүлэх шийдвэрийг гаргуулав. Мөн Монгол Улсаар дамжин өнгөрүүлэх хийн хоолойн төслийг эхлүүлэх гурван улсын төр, засгийн нэгдсэн байр суурийг бэхжүүлж, Эгийн голын УЦС зэрэг бүтээн байгуулалтын бусад төслүүдийн хамтын ажиллагааны талаар тохиролцов. Үүний зэрэгцээ ХБНГУ-д айлчилж гуравдагч хөршийн бодлогыг олон улсын хямралт буюу дайны цаг үед улам бэхжүүлж, Герман улсад Монголоос 1000 инженер оюутан бэлтгэх тохиролцоог тус улсын төр, засгийн түвшинд хийлээ.
2023 онд Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд БНСУ-д албан ёсны айлчлал хийж буй Стратегийн түншлэлийн харилцааг бататгаж, хоёр улсын улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэн худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, иргэд солилцоог дэмжих, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэв.
БНХАУ дахь албан ёсны айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын талтай хамтран хэрэгжүүлэх төслүүдийг тохиролцсон.
АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улс-АНУ хооронд шууд нислэг үйлддэг болох, 1000 багш, 10 мянган инженерийг бэлтгэх зэрэг асуудлыг шийдвэрлэв.
Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, тус улсад ажлын айлчлал хийхдээ Монгол Улс, ШХАБ хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар манай улсын баримталж буй байр суурийг танилцуулж, Киргиз Улстай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
2024 онд Давосын дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож, БНХАУ, Пакистан Улс, Саудын Арабын Хаант Улс, Бахрейны Хаант улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад тус тус ажлын айлчлал хийж, Засгийн газраас хэрэгжүүлж буй хөгжлийн мега төслүүд, AI хиймэл оюун ухаан, өндөр технологи, ногоон шилжилтийн хүрээнд хөрөнгө оруулалт татах, хамтран ажиллах чиглэлээр ажиллан холбогдох яриа, хэлэлцээг хийжээ.