Утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол төрийн ордонд болж байна. Сонсголд оролцож буй иргэн Б.Одхүүгээс байр суурийг нь тодрууллаа.
Тэрээр "Бид Алтантэвшийн хөндий биш үхлийн хөндийд амьдарч байна. Нийслэлчүүдийн салхины аман дээр оршуулгын газар, хогийн цэг байна. Мөн утааны асуудал хөндөгдөж байна. Нас барсан хүний бие организм 20-30 жилийн хугацаанд ялзарч, байгальд шингэдэг. Тэр хугацаанд хорт хий ялгарч л байдаг. Гэтэл салхины аман дээр оршуулгын газар, хогийн цэг байгаа нь эрүүл мэндэд асар хор хөнөөлтэй. Тиймээс эдгээр газруудыг нүүлгэн шилжүүлэх эсвэл эко болгох санал гаргаж байгаа" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: