Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2025.02.03 13:59
1467
Б.Сувд: PM 25 тоосонцор ургийн уушги, зүрх, тархи мэдрэлийн тогтолцоонд нөлөөлдөг болохыг тогтоосон

Агаарын бохирдол, утааны сонсгол төрийн ордонд болж байна.

Орчны эрүүл мэнд судлаач Б.Сувд: 540 жирэмсэн эмэгтэйг сонгож, 200 гаруйд нь агаар шүүгч хэрэглэхгүй энгийн орчинд нь байлгасан. Харин үлдсэн 200 гаруй эмэгтэйн гэрт агаар цэвэршүүлэгч суурилуулж төртөл нь ажиглалт судалгаа хийсэн. 

Ингэхэд төрж байгаа нярайнууд хоорондоо ялгаатай төрсөн. Агаар шүүгч хэрэглүүлсэн эхийн нярай 85 гр-аар илүү төрсөн. Агаар цэвэршүүлэгч хэрэглээгүй нь арай бага жинтэй төрсөн.

Нярай сар бүр 100 100 гр-аар жин нэмдэг. Гэхдээ энэ жин нэмэлт нь маш чухал зүйл байдаг. Уушгины хөгжил нь гүйцэд төрсөн хүүхэд уушгины бусад төрлийн өвчлөлөөр өвдөхгүй байх, зүрх судасны өвчнөөр ирээдүйд өвдөхгүй байх зэрэг олон сайн үзүүлэлтүүдийг агуулдаг.

Ураг дутуу төрснөөр уушгины судалжилт дутуу учраас ойр ойрхон ханиад хүрэх, алсдаа уушгины архаг өвчтэй болох магадлал өндөртэй байдаг. Жирэмсэн эмэгтэйчүүдэд агаар цэвэршүүлэгч их өндөр ач холбогдолтой болох нь судалгаагаар тогтоогдлоо.

PM 25 тоосонцор уушгины хамгийн гүн дэх цулцанд очиж суудаг. Түүнийг дээшээ гаргах зайлуулах тогтолцоо байдаггүй. Тиймээс PM 25 тоосонцор цус руу орж зүр, уушгиар явж ихсийг нэвтэлж ургийн хөгжиж байгаа уушги, зүрх, тархи мэдрэлийн тогтолцоонд нөлөөлдөг болохыг тогтоосон.

2023 онд английн эрдэмтэд дэлхийн улс орнууд дотоод орчны агаарын чанарыг хэмждэг эсэх судалгааг хийсэн байдаг. Үүнд африкийн улс орнууд болон манай улс саарлаар тэмдэглэгдсэн. Энэ нь дотоод орчны агаарын стандартгүй гэсэн тэмдэглэгээ. Тиймээс энэ мэт олон нотлох баримттай болон учир стандарттай болох шаардлагатай байна. 

Шууд дамжуулалт: