Өнөөдөр агаарын бохирдлын ерөнхий хяналтын эхний өдрийн сонсгол болж байна. Үүний өмнө гурван дэд хэлэлцүүлгийг хийсэн байдаг. Гэвч шинжээч нарыг маш хариуцлаггүй ажилласан гэж шүүмжлэл гараад байна. Тиймээс тус асуудлын талаар УИХ-ын гишүүн Г.Ганбаатараас тодрууллаа.
УИХ-ын гишүүн Г.Ганбаатар: 12-р сард их хурлаас ажлын хэсэг байгуулагдсан. Тухайн үед яригдаж байсан мэдээллүүд өнөөдөр өөрчлөгдсөн байна. Мөн хөндлөнгийн хараат бус шинжээчдийн дүгнэлт их бөөрөнхий, хэн нэгнээс айсан юм шиг дүгнэлтүүд гаргасан. Их хариуцлагагүй байлаа гэж харж байна. Ажлын хэсэг маш их цаг заваа гаргаж шинжээч нарыг сонгосон.
Гэхдээ бид олон улсын байгууллагын, хөндлөнгийн шинжээч нарыг томилох сонирхолтой байсан. Гаднын байгууллагууд хугацаа нь богино байна, бид шинжилж дүгнэлт гаргаж чадахгүй гэх хариу ирсэн.
Тиймээс монголдоо гайгүй гэсэн эрдэмтэн, судлаач нарыг оролцуулж сонгон шалгаруулалт хийгээд, байнгын хороонд танилцуулж байж сонгосон.
Хөх нүүрсийг дунду хугацааны шийдэл гэж үзэж байгаа. Хөх нүүрс, сайжруулсан шахмал түлш гээд гоё гоё нэр өгөөд хэдэн их наядаар нь зарцуулаад үр дүн гардаггүй болчих вий гэж санаа зовж байна.
Шууд дамжуулалт: