Агаар орчны бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна. Тиймээс тус сонсголтой холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагаас тодрууллаа. Тэрээр угаартаж нас барсан иргэдэд төрөөс нөхөн олговор олгох ёстой гэх санаачлагыг гаргаад байгаа юм.
М.Нарантуяа-Нара УИХ-ын гишүүн: Зарим хүмүүс нэгэнт үхсэн хүн мөнгөөр яах юм гэсэн байр суурьтай байх шиг байна. Ийм байдалд гаргаж байгаа иргэдэд битгий ийм амин хувиа хичээсэн, хогийн зантай бай гэж хэлмээр байна. Өнөөдөр 1 иргэнд тохиолдож байгаа асуудал маргааш танд тохиолдохгүй гэсэн баталгаа байхгүй.
Сайжруулсан түлш бол муухайгаар хэлэхэд төрийн шахаа шүү дээ. Энийг нь хэрэглээд өглөө босоход хайртай хүмүүс нь байхгүй болчихсон байна. Энэ хүмүүс өнөөдөр энд ямар мэдрэмжтэй сууж байгаа бол. Гэтэл үзэж байгаа хүмүүс тэд нарт одоо мөнгөөр яадаг юм, юм л болбол бид нарын мөнгийг өгөх гэлээ гэдэг байр суурьтай байна гэдэг бол үнэхээр ичгэвтэр явдал.
Иргэн нь иргэнийхээ төлөө байдаггүй учраас иргэн нэг бүр нь төр засгийн элдэв дарамтад өртөөд, нэг нэгээрээ байхгүй болоод байна.
Угаартаж амиа алдсан иргэний ар гэрт амь насны нөхөн олговор олгодог байх ёстой. Тэрийг хэдээр үнэлэхийг эндээ ярилцаад шийдэх хэрэгтэй.
Гэхдээ хаана хариуцлага алдсан гэдгийг тогтоох хэрэгтэй. Хариуцлага алдсан хүний толгойг илж явсаар байвал цаашдаа иргэдийн мөргөлдөөнд хүрнэ. Бүх юм тартагтаа тулхаараа дэлбэрдэг. Тэгэхээс нь өмнө арга хэмжээ авах гэж энэ сонсголыг зохион байгуулж байгаа. Нэг зүйлийг үнэхээр онцолж хэлмээр байна. Хайртай хүнийхээ амь насыг нэхэмжлэх гэсэн, ахиж хэн нэгэн утаанаас болж амь насаа алдахгүй байх тухай асуудлыг дэвшүүлэхээр ирсэн хүмүүсийн хажуугаар үймүүлэх зорилготой ирсэн хүмүүс ч байна. Тиймээс бусдыгаа хүндлэх соёлтой байх хэрэгтэй.
Би өчигдрийн хурал дээр 2008 оноос хойш Улаанбаатар хотын үе үеийн засаг дарга нарыг байлгах ёстой гэж хэлсэн. Ингэж хэлснээрээ би тэр хүмүүсийг авчирдаг хүн нь биш. Энийг ойлгомоор байна. Өөрсдөд нь таалагдахгүй юм гарахаар хулгайч, нохойгоор нь дуудаад энд тэндгүй чарлаад байх нь зүй бус асуудал. Иргэн гэхээрээ л энд байгаа хүмүүсийг хараах давуу эрхтэй гэж андуурч болохгүй. Чанар стандартыг нь тодорхойлж чадахгүй байгаа барьцалд
Чанар стандартыг нь тодорхойлж чадахгүй байгаа барьцалдуулагчийг нийлүүлэх ажлыг хэн хийсэн, хэн хаанаас томилсон, өмнө нь гайгүй болоод байсан түлшний чанар гэнэт яагаад муудсан гэдгээс эхэлж шалгахгүй юм бол зүгээр л нэг сонсгол төдий байгаад өнгөрвөл хайран цаг болох гээд байна. Би хардаж байна. Утааны сонсголд бэлдсэн 4 хэлэлцүүлэг болсон. Асуудлыг шийдвэрлэх нь чухал уу энд ирж орилсон нь чухал уу гэдгийг иргэд өөрсдөө бодмоор байна.
Шууд дамжуулалт: