Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.02.04 14:05
1486
Д.Энхболд: 259 тэрбум төгрөгийн зөрчил, 6 гэмт хэргийн шинжтэй асуудал илэрсэн

Утааны сонсгол өнөөдөр дуусах шатандаа орж байна. Харин аудитын дүгнэлтээс харвал утааны эсрэг 1.7 их наядыг зарцуулснаас 259 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлжээ. Тиймээс гарсан зөрчлийн талаар тодрууллаа.

Үндэсний аудитын газрын гүйцэтгэл нийцлийн газрын дарга Д.Энхболд: Аудитын газраас санхүүгийн болон гүйцэтгэлийн аудитыг хийж байгаа. Агаарын бохирдлын асуудал маш олон салбарыг хамарсан, хүний эрх, эрүүл мэнд өвчлөлийн асуудал яригдаж байна.

Зөрчил илрүүлэхдээ гол нь биш. Зөрчил илрүүлэхээс илүү тогтолцооны ямар алдаа байна вэ гэдэгт бид төвлөрч ажиллах ёстой. Энэ тогтолцооны алдааг арилгаж байж бусад асуудлууд шийдэгдэнэ. 

Олон удаа хийсэн аудитын шалгалтын үр дүнгээр агаарын бохирдлын асуудал хариуцсан төрийн байгууллагуудын тогтвортой байдлын асуудал анхаарал татсан. Орчны бохирдлын газар, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын дэргэдэх гэм мэтээр янз бүрийн бүтэц зохион байгуулалтын тогтворгүй, нэгдсэн байдлаар хяналт чиг үүрэг өгдөг газаргүй. Хоёрдугаарт, энд ажиллаж байгаа төрийн байгууллагын ажилчдын тогтвортой байдал нөлөөлж байгаа гэж үзсэн. 4 жил 3 жил болоод солигддог, тухайн асуудлыг мэдэх мэдэхгүй хүмүүс дараа нь ажилладаг. Улсын төсвөөс зарцуулж байгаа хөрөнгө мөнгөний төлөвлөлт дээр анхаарал хандуулсан байх ёстой. 

Өнгөрсөн хугацаанд утааны эсрэг 1.7 их наядыг зарцуулснаас 1.3 их наяд төгрөг нь Тавантолгой түлшний үйлдвэр байгуулахад зарцуулсан. Харин 259 тэрбум төгрөгийн зөрчлийг илрүүлсэн. Мөн аудитын газрын хийсэн шалгалтаар гэмт хэргийн шинжтэй 6 асуудлыг илрүүлсэн.

Шууд дамжуулалт: