Улаанбаатар хотын утааг бууруулахын тулд 32 мянган зуух тараах шийд гарч, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарснаар цуцлагджээ. Тиймээс "нүүдэлчин" зуухны талаар мэдээллийг зохион бүтээгч Ц.Мөнхбаатараас тодруулан хүргэж байна.
Нүүдэлчин зуухны зохион бүтээгч Ц.Мөнхбаатар: Тендер зарлагдаад, манайх 32 мянган зуухаа хийчихсэн байгаа. Хууль журмын дагуу тендерт шалгарсан ч гэрээ хийхгүй гэсэн. Ямар шалтгаанаар гэрээ хийхгүй байгаа гэдгийг нь ойлгохгүй байгаа.
Миний зохион байгуулсан нүүдэлчин зуух манай улсад хэрэглэгдэж байгаа зуухнаас ялгаатай. Манай зуух гал түлээд утаа яндан руу явах хооронд нь 100 хувь шатаадаг. Хүхэр, азотын давхар исэл нь доошоо унадаг.Хүн угаартахгүй, хүний амь нас үрэгдэхгүй, агаарын бохирдлыг 90 хувь бууруулах зуух байгаа.
Зарим 1 иргэд зорилготойгоор халахгүй байна гэж ярьж байна. Манайхыг харлуулах гэж янз бүрээр үзэж байна. Хятад, Орос, Европын лабораториуд манай зуухыг утаа, угаар гаргадаггүйг нотолчихсон. Гал түлэхэд угаар, утаа үнэртэхгүй, тогоогоо тавиад хоол унд хийхэд түлш хэмнэдэг. Яндангаар утаа гарахгүй гэдгийг иргэд мэддэг.
Шууд дамжуулалт: