Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.02.06 15:02
8157
Д.Шинэбаяр: Газар дээрх ганц охиноо алдаад удаагүй нөхөр маань бурхан болсон

Дорноговь аймгийн Өргөн сумын иргэн Д.Шинэбаяр найман сартай ургаа тээж байсан охиноо гурван жил гарны өмнө алдсан ч хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа талаар мэдээлэл өглөө. 

Хэргийг тодруулбал 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төвд амь хохирогч О.Уянга ухаангүй байдалтай хүргэгджээ. Охин найман сартай ургаа хэвийн тээж байсан бөгөөд амь насаа алдахын өмнөх өдөр эмчийн үзлэгтэй орсон байна. Эмнэлэгт хүргэгдсэнээс хойш ухаан ороогүй. Эмч нар ухаан алдсан байна хэмээн оношилсон ч таван цагийн дараа амь насаа алджээ.

Эрдэнэ сумын эмч нар харвасан гэдгийг мэдээгүй учир яаралтай тусламж хангалттай үзүүлээгүй, мэдрэлийн эмчийн зөвлөгөөгүйгээр тээвэрлэлт хийсэн нь цус харвалтыг гүнзгийрүүлсэн гэж анхан шатны шүүхээс үзэн хоёр эмчид нэг жилийн хорих ял өгсөн ч давж заалдах шатны шүүхээр гэм буруугүй хэмээн үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. 

Гурван удаагийн шүүхийн шийдвэр эмч нарыг буруутай гэж үзсэн ч гурван жилийн дараа эрүүл мэндийн яамнаас охины амь насаа алдсан явдлыг золгүй явдал хэмээн дүгнэсэнд Д.Шинэбаяр гомдолтой байгаа гэв. Хэрэг болсноос хойш охин нь амь насаа алдахад хамт байсан аав нь аварч чадаагүй хэмээн сэтгэлээр унасаар жилийн дараа амь насаа алдсан байна. Газар дээрх ганц охиноо алдсан ээж ядаж хэвлий дэх ургийг нь эсэн мэнд гаргаж өгөхийг гуйсан ч сумын эмч нар чадаагүй хэмээн хоолой зангируулан ярьж байлаа.

Охиныг минь аврах боломж байсан ч буруу оношлоод бүхэл бүтэн таван цаг оновчтой эмчилгээ хийгээгүй эмч нар нэг ч удаа надтай ярьж уучлалт гуйгаагүй гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: