Архангайн залуусыг хуйлруулж, цөсийг нь хөөргөж текно хөгжмийн айзам хэмнэлд морьтой нь дискодуулсан Азийн электро хөгжмийн хатан хаан DJ SODA Азийн аялан тоглолт, тэр дундаа Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотод хийх анхны тоглолтынхоо товоо өөрийн албан ёсны сошиал хуудсаар өнөөдөр зарлалаа. Тэрээр 2025 оны 03 сарын 15 нд Монгол Улсын Аса Арена цогцолборт ENERGY PARTY-д оролцоно хэмээн өөрийн хуудсандаа бичжээ.
Улаанбаатар хотын залуустай доргих электро хөгжмийн “ENERGY PARTY” уг шоунд K Pop-ын төлөөлөл дуучин, продюсер Shaun /Ким Юн Хо/ мөн зочноор оролцох юм байна. Түүний “Way back Home” дуу нь Billboard жагсаалтыг олон оронд тэргүүлж байсан алдартай дуу бөгөөд манай залуусын Tik ToK, Instagram орчинд хэрэглэх, сонсох дуртай алдартай дууны эзэн ийнхүү Монголд анх удаа зочлохнээ.
Дээлтэй DJ, Архангайн залуусын краш, алдарт инфлүнсэр бүсгүй DJ SODA-ийн тоглолтын гол сюрприз нь Монголын шилдэг DJ нартай халз тоглох сонирхолтой тоглолтоос гадна, манай Hip Hop, R&B нэртэй хамтлаг дуучидтай нэгэн тайзан дээр уран бүтээлээ хүргэх онцгой үдэш болох нь гарцаагүй.
Монгол-Солонгосын найрамдалт харилцааны 35 жилийн ойн хүрээнд болж буй энэхүү эвент Монголд зочлох жил, жуулчдын сезоны нээлтийн шоу ч хэмээн тооцож ч болно. Шоуны тасалбар Shoppy.mn платформд хэдийнээ байршсан байгааг дуулгая.
Электро хөгжмийн доргио үдэш их хотын зүрхэнд нүргэлэхнээ.
https://www.tiktok.com/@deejaysoda/video/7393727938656472338