Германы Мюнхен хотод жагсаал хийж байсан хүмүүсийг нэг этгээд автомашинаар дайрч, мөргөж 28 хүнийг гэмтээжээ. Афганаас дүрвэж орж ирсэн, хулгай, хар тамхины хэргээр шийтгүүлж байсан, орогнол хүсэгч 24 настай залуу энэ хэргийг үйлджээ. Үйлдвэрчний эвлэлийн жагсаал болж байхад нэг автомашин хурдаа нэмэн орж ирж хүмүүсийг дайрчээ. Цагдаа сэжигтэн рүү нэг буудаж саатуулан баривчилсан байна.
АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэйди Ванс, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нар аюулгүй байдлын бага хуралд оролцохоор Мюнхенд ирэхээс хэдхэн цагийн өмнө ийм хэрэг гарчээ. “Баривчлагдсан афган сэжигтэнд хариуцлагыг хүлээлгэнэ. Хэрвээ энэ нь халдлага гэдэг нь тогтоогдвол иймэрхүү гэмт этгээдүүдийн эсрэг боломжтой бүх хатуу арга хэмжээг авна” хэмээн Германы канцлер Олаф Шольц мэдэгдлээ. Гэмт этгээд автомашинд хоёулаа явж байсан гэх мэдээлэл байгаа ч одоогоор батлагдаагүй байна.