m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.03.07 13:06
4873
В.Путин: “Бид нарт харийн юу ч хэрэггүй, гэвч бид өөрийн гэсэн зүйлээ бусдад өгөхгүй”

Орос улс Украин дахь нөхцөл байдал дээр хэнд ч буулт хийхгүй хэмээн Кремлийн удирдагч Владимир Путин онцоллоо. “Бид нарт харийн юу ч хэрэггүй, гэвч бид өөрийн гэсэн зүйлээ бусдад өгөхгүй. Урт удаан энх тайван, тогтвортой амгалан байдлыг баталгаажуулах хувилбар улс оронд хэрэгтэй. Түр гал зогсоохыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хувилбар нь аюулгүй, амар тайван нөхцөлд улс орныг тогтвортой хөгжүүлэх боломжийг нээж өгөх ёстой” хэмээн тэрээр “Эх орноо хамгаалагчид” сангийн ажилтнуудтай уулзахдаа хэлжээ. Хугацаат цэргийн албанд татагдаж байгаа иргэдийг дайн, байлдааны бүс рүү явуулахгүй байгаа хэмээн Оросын удирдагч мэдэгдэв.
Орос, Америкийн төлөөлөгчид Эр-Риядад уулзсанаас хойш Украины хямралыг зохицуулах тодорхой санал, төлөвлөгөө гараагүй гэдгийг ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова анхаарууллаа. “Украины асуудлаар ямар нэг яриа хэлэлцээ өрнөөгүй байна. Бэлэн болгосон, санал болгосон ямар нэг баримт бичиг алга. Энэ талаар ярих юм юу ч алга” хэмээн Захарова мэдэгдсэн байна.