Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.03.10 11:23
972
Орон нутагт гарсан 11 түймрийн хохирлыг эцэслэн тогтоогоогүй байгаа

Нийслэлийн онцгой байдлын газраас орон нутагт ой хээрийн түймрийн талаар мэдээлэл хийлээ. Одоогийн байдлаар 2 түймрийг цурамд оруулсан талаар мэдээллээ.

Ц.Нямбаяр ОБЕГ-ын гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа: Энэ сарын 5-ны өдөр онцгой байдлын газарт Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Архангай аймагт нийт 11 удаагийн ой хээрийн түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Энэ он гарснаас хойш буюу 3-р сарын 10-ны өдрийн байдлаар нийт 14 удаагийн ой хээрийн түймрийн дуудлага бүртгэгдсэн.  Дээр 11 түймэр Архангай аймгийн Хайрхан суманд 1 түймэр цурамд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Архангай аймгийн онцгой байдлын алба, Хайрхан сумын мэргэжлийн анги хамтран ажиллаж байна. 

Дорнод аймгийн сумууд, Сүхбаатар аймаг, Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт сумуудад нийт 10 удаагийн түймэр бүртгэгдсэн. Одоогийн 11 цагийн байдлаар тус түймрүүдийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат сумдад гарсан түймрийг унтраахаар онцгой байдлын байгууллага, холбогдох сумдын мэргэжлийн алба, хил хамгаалах анги байгууллага ажиллаж байна. 

Нийт нутгуудаар хүчтэй салхи шуургатай байгаа нь түймрүүдийг унтраахад хүндрэлтэй байна. Мөн хүчтэй салхитай байгаагаас шалтгаалж түймэр богино хугацаанд ихээхэн газар авсан. Архангай аймгийн Хайрхан сум, Хэнтий аймгийн Батширээт сумын түймрийг цурамд оруулсан бол бусад түймрүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байна. 

Т. Баярхүү УОК-ын нарийн бичгийн дарга: Түймрийн хохирлыг эцэслэн тогтоогоогүй байгаа.

Урьдчилсан байдлаар 16 гэр, 21 хашаа, 2 автомашин шатсан гэх мэдээлэлтэй байна. Мөн тодорхой тооны мал түймэрт өртсөн байж болзошгүй байгаа. 

Шууд дамжуулалт: