Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.03.10 13:40
1820
Ч.Өнөрбаяр: Шалгалтаар эрчим хүчний үнэ 30-89 хувиар нэмэгдсэн нь тогтоогдсон

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр мэдээлэл хийлээ.

Тэрээр "Шалгалтаар эрчим хүчний үнэ 30-89 хувиар нэмэгдсэн нь тогтоогдсон. Айл бүр ямар тоолуур ашиглаж байгаагаас шалтгаалж эрчим хүчний үнэ ялгаатай гарч байгаа. Эрчим хүчний хэрэглээ тасралтгүй нэмэгдэж байгаа ч манай улсад эрчим хүчний шинэ эх үүсвэр нэмэгддэггүй. Үүний гол шалтгаан нь эрчим хүчний эх үүсвэр барих зөвшөөрөл авахад 4-6 жил зарцуулагддаг. Тийм учраас энэ салбарт хэн ч хөрөнгө оруулалт хийхгүй. Тиймээс энэ хүнд суртлыг алга болгох асуудлаар нарийвчилсан судалгаа хийж, Засгийн газарт танилцуулна. 

2024-2025 оны тооцооллоор 1824 МВт эрчим хүч шаардлагатай. Гэтэл өнөөдөр 1000 MВт хүрэхгүй байна" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: