Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2025.03.11 10:58
3097
ЗГХЭГ: The MongolZ баг Монгол улсад цахим мөрийтэй тоглоомыг сурталчилсан хувцас хэрэглэл огт өмсөж болохгүй
Цахим мөрийтэй тоглоомын эсрэг Монгол улс хуулийн зохицуулалттай болсноор The MongolZ багийн ивээн тэтгэлэг, цаашдын асуудалтай холбоотойгоор ЗГХЭГ-ын дарга Н.Учралын ажлын албанаас тайлбар, мэдээлэл өглөө.
 
Тэрбээр, 
1. The MongolZ баг Монгол улсын нутаг дэвсгэрт цахим спортын тэмцээнд оролцохдоо цахим мөрийтэй тоглоомыг сурталчилсан өмсгөл, хувцас хэрэглэл огт өмсөж болохгүй.
 
2. The MongolZ баг гадаад улсад тэмцээн уралдаанд оролцоход манай улсын хууль тогтоомж биш гадаад улсын хууль үйлчилнэ.
3. Цахим мөрийтэй тоглоомыг Монгол улсад сурталчлах, тоглох, тоглуулахыг бүрмөсөн хориглоно гэлээ.