Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Айлчлалын хүрээнд Прага хотноо болсон Чех-Монголын бизнес форумд хоёр улсын Ерөнхийлөгч оролцлоо.
Бизнес форумд хоёр улсаас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, худалдаа үйлчилгээ, уул уурхай, ашигт малмал, барилга, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд зэрэг 20 орчим салбарын 150 гаруй аж ахуйн нэгжийн нийт 200 гаруй төлөөлөл оролцож байна.
Мөн айлчлалын үр дүнд уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түвшнийг шат ахиулж, иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэлээ.
“Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд идэвхтэй хамтач Хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт дэвшилтэт техник, тоног төхөөрөмж нэвтрүүлнэ.
Бизнес форумын үеэр монголын бизнес эрхлэгчид нийт 6.3 сая ам.долларын дүнтэй хамтын ажиллагааны гэрээг амжилттай байгуулжээ.