Өчигдөр буюу гуравдугаар сарын 12-нд Төв аймгийн нутаг дэвсгэрт өвчтөн тээвэрлэж явсан түргэн тусламжийн автомашин осолдож эмч, жолооч, өвчтөн зэрэг дөрвөн иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Түргэний машинд зорчиж явсан 7 болон 14 насны хоёр хүүхдийн биеийн байдал хүнд ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
Хүүхдүүдийн биеийн байдлыг ГССҮТ-өөс тодруулахад "7 настай хүүхэд баруун нүдний ухархайн дээд хана, баруун хоншоор ясны хугаралтай гэсэн оноштой байгаа бол 14 настай хүүхэд цээжний битүү гэмтэл, олон хавирганы тогтворгүй хугарал, дунд чөмөг шилбэний ясны хугарал гэсэн хавсарсан гэмтлийн оноштойгоор эмчлүүлж байна. Биеийн байдал хүнд байгаа учраас сахиуртайгаар эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна" гэв.