Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2025.03.13 11:42
907
Бодит үнэнтэй нүүр тулахгүй бол түгжрэлгүй болно гэдэг үлгэрийн далай...

Хотын дарга Х.Нямбаатар түгжрэлийн эсрэг Дэлхийн хотуудын жишгийг дагаж байгаа юу? Ихэнх хотууд нийтийн тээврийн үйлчилгээгээ сайжруулж, нийтийн тээврийг үнэгүй болгодог байна. 

Х.Нямбаатар "Жилдээ 130-140 мянган автомашин импортоор орж ирж байна. 80 мянган машин л зорчих боломжтой зам дээр 10 дахин их машин зорчиж байна. Импортолж байгаа хүмүүсийн хувьд хэд хэдэн эрх зүйн зөрчлүүд гаргаж байгаа. Тухайлбал татвар төлдөггүй, МУ-ын чанар стандарт хангахгүй, нүүрсэн яндангүй машин оруулж ирдэг, сүүлийн үед дугаар олголт зогссоноос хойш улсын дугаарын бизнес цэцэглэж байгаа.

2 жилийн хугацаанд туулын хурдны зам, тойрог хурдны замаа хийж түгжрэлийн нөлөөллийг бууруулах алхам хийж байгаа. Гэтэл ар араас нь шинээр дугаар олгоод шинээр 100-200 мянган машин олгоод байвал яаж түгжрэлийнхээ асуудлыг шийдэх юм. 

2 жилийн дараа Улаанбаатар хотын авто замын ачаалал харьцангуй буурвал дугаар олголтыг ердийн байдалд нь оруулна гэсэн хууль баталсан шүү дээ.

Дугаарын бизнес цэцэглүүлж байгаа хүмүүсийг АТГ-аар шалгуулна. 

Мөн цаашид такси үйлчилгээг соёлтой болгох үүднээс хуульд өөрчлөлт оруулах судалгааны ажлууд хийгдэж байгаа. Нийтийн болон хувийн ашиг сонирхлын үүднээс юу ч гэж эргэж болно. 

Би дуртайдаа хүн болгоны хараал идээд, машины импортыг хязгаарлаж өгөөч ээ гээгүй. Асуудлаа шийдэхийн тулд бодит үнэнтэй эвлэрэх ёстой" гэв. 

Энэ мэтчлэн гаргаж буй шийдвэрүүд нь Дэлхийн зарим хотуудын шийдлүүдтэй адил төстэй хэдий ч бид цаг үе, бодит байдалтайгаа нүүр тулж чадахгүйгээс олон нитийн эсэргүүцлийн өмнө тулгарч байна.

Зохион байгуулалт, төлөвлөтгүй дэд бүтэцтэй Улаанбаатар хотын түгжрэлээс богино хугацаанд ангижирч чадахгүй ч гэлээ хотын зарим нэг шийдвэрт үзэл бодол нэгдэж, өөр өөрсдийн гэсэн ухамсартайгаар оролцохгүй бол түгжрэлгүй хот гэх яриа үлгэрийн далай болох биз ээ....