
Улс төр
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат болон Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарт холбогдох хэргийг дахин хэлэлцэнэ
2015 оны 06 дугаар сарын 16, 18-ны өдрүүдэд Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хуралд танилцуулж, 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Худалдаа хөгжлийн банк”-тай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг байгуулан тус банкны байрны нийт 22.644.126.746.85 төгрөгийн үнэлгээтэй 11, 12 дугаар давхрын 3240 м.кв талбай, В1 давхрын 10 ширхэг авто машины зогсоол зэргийг зах зээлийн ханшнаас өндөр үнээр буюу 27.598.081.637.2 төгрөгөөр худалдан авч, Худалдаа Хөгжлийн банкинд давуу байдал бий болгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банкинд 27.598.081.637.2 (хорин долоон тэрбум таван зуун ерэн найман сая наян нэгэн мянга зургаан зуун гучин долоон төгрөг, хорин мөнгө) төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан.

Э.Хосбаяр

2022.06.02 17:04

2429